Мэдээ

Бид хог хаягдлаас татгалзаж байна!

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гялгар уут хөрсөнд задрах хүртэл 200-1000 жилийг зарцуулдаг. ЭсТэкХаус технологийн дэлгүүр гялгар уут, торны хэрэглээнээс татгалзаж байгаль орчинд бордоо болон ашиглагдах боломжтой эрдэнэ шишийн цардуулаар хийгдсэн уутыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ! Энэхүү уут нь Монгол хүмүүсийн ур ухаанаар Монгол улсад Царамтайн Арвай ХХК-д үйлдвэрлэгдсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй гэдгээрээ давуу талтай. Бидний өдөр тутмын жижиг сонголт ирээдүйд үлдэх үнэ цэнийг бий болгодог.