Мэдээ

Airplane mode

Эрүүл чийрэг, бие бялдрийн хөгжил сайтай, хөдөлгөөний идэвхитэй амьдралын хэв маягийг залууст уриалан сурталчлах зорилгоор нэгэн сонирхолтой тэмцээн уралдаан сэдээд байгаа юм. Энэхүү тэмцээн нь гар утсыг холын зайнд шидүүлэх Airplane Mode ON тэмцээн бөгөөд гар утасны хэвшмэл хэрэглээг эвдэн ухаалаг хэрэглээ, хэрэгцээ, нөхцөл байдалд тохирсон бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийн давуу талыг хүмүүст таниулан, сурталчлаад байна.

Энэхүү тэмцээн нь тогтмол хийгдэх төлөвлөгөөтэй бөгөөд үүгээрээ гар утасны хэтэрсэн хэрэглээний сөрөг нөлөөг залууст ойлгуулан амьд харилцааг эрхэмлэх соёлыг түгээж байна.

Эхний дугаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 30- аад оролцогч бүртгүүлэн оролцсон ба хамгийн ахмад оролцогч болох Бүүвэйбаатар ах маань Doogee брэндийн S61 гар утасны эзэн болсон юм. Сонирхуулахад тэрээр 48м хол зайнд шидэж одоогийн рекордийг эзэмшиж байна.