Цахим спортын хорхойтнуудад зориулсан UFC5 тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Stech House технологийн дэлгүүр Tomore Play тоглоомын газартай хамтран цахим спортын хорхойтнуудын дунд UFC5 тулааны тэмцээнийг 5.25-нд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Нөхөрсөг тулааны далбаан доор 35 орчим залуус нэгдэж тулааны ялагчид Stech House дэлгүүрийн албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг GameSir брендийн тоглоомын дагалдах хэрэгслүүдийн бэлгийн багц болон мөнгөн шагналын эзэд боллоо. Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд залуус болон технологийн хоорондын хамаарлыг эерэгжүүлж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм.