ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Захиалга баталгаажсан хугацаанаас хойш 24 цагийн дотор хүргэлтийн компанид хүлээлгэн өгөх ба хүргэгдэх замын зайнаас хамааран 72 цагийн дотор хүргэгдэнэ
Улаанбаатар хот болон орон нутгийн аймгийн төв хүртэл хүргэлт үнэ төлбөргүй.
Хөдөө орон нутагт хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ.
Яаралтай хүргэлтийн бараа захиалсан бол 2-3 цагийн дотор UB Cab-ын шуурхай хүргэлтээр хүргүүлнэ. /Гарах төлбөрийг захиалагч тал хариуцна/
Яаралтай хүргэлтээр албан ёсны компаниар дамжуулахгүй замын унаанд тавиулсан тохиолдолд эвдрэл гэмтэл үүсэх, алга болсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно.
Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
Тухайн бараа бүтээгдэхүүн хүргэгдэх үед хүлээн авах боломжгүй, дахин хүргүүлэх нөхцөл үүссэн тохиолдолд хүргэлтийн төлбөр авна.
Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэнэ.
Бараа бүтээгдэхүүний бүрэн байдал, зөв ирсэн эсэхийг захиалагч хүлээн авахдаа шалгах шаардлагатай
Барааг төлбөрөө төлөн авсан тохиолдолд 24 цагийн дотор буцаах боломжтой ба тухайн үнийн дүнгээс 20% хасагдаж тооцогдох тул сонголт оо зөв хийнэ үү.
Та урьдчилсан захиалгад төлбөрөө бэлэн төлөлтөөр баталгаажуулсан бол 100% буцаалт хийлгэх боломжтой.
Бүтээгдэхүүн буцаалтын олголт тухайн 7 хоногийн 5 өдөр тутам хийгдэх ба захиалга өгсөн харилцагчийн дансанд буцаалт хийгдэнэ.
Бүтээгдэхүүн буцаалтын журам
Бүтээгдэхүүн буцаах тохиолдолд сайтны бидэнтэй холбогдох хэсэг болон оператортой холбогдон хүсэлтээ өгөх боломжтой.
Бараа үйлдвэрийн гэмтэлтэй тохиолдолд харилцан мэдээлэл солилцож шинэ бүтээгдэхүүнээр сольж өгнө./Засварын төвөөр оношлуулсан дүгнэлтийн дагуу/
Засварын төвөөр дамжуулан буцаалт хийгдэх ба засварын төвийн буцаалтын хуудсанд үндэслэн буцаалт хийгдэнэ.
Бараагаа буцаан өөр бараагаар солих үед дараах шаардлагыг хангасан байна
-Ашиглаж хэрэглээгүй байх
-Шинэлэг байдлаа алдаагүй байх
-Иж бүрдэл бүрэн бүтэн байх
-Гаднах хайрцаг, сав, баглаа боодол бүрэн байх
Төлбөр 100% төлөгдсөнөөр захиалга баталгаажна.
Төлбөр захиалга өгсөн өдрийн маргааш өглөө 9:00-с өмнө төлөгдсөн байх хэрэгтэй.
Төлбөр төлөх явцад банкны болон сүлжээний гэмтлээс болж төлбөр шилжигдээгүй асуудалд компани хариуцлага хүлээхгүй.
Дансны дугаар " Смарт Ай Ди Би Эм Групп " ХХК
Регистрийн дугаар: 6725341
ХХБ: 824004984
ХААН:5427018087
Голомт:
S-Tech house дэлгүүрээс худалдан авалт хийхэд ашиглана.
(Манай компани ямар ч тохиолдолд бараа, үйлчилгээний төлбөрийг хувь хүний дансанд хүлээж авдаггүйг анхаарна уу.)
Баталгааны хуудас: Тухайн барааны Загвар модель, техникийн үзүүлэлт, сериал дугаар, үнэ, баталгаат хугацаа зэрэг мэдээллийг оруулж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулж Компаниас олгосон баримтыг хэлнэ
Бүтээгдэхүүний баталгаат хугацаанд дараах засвар үйлчилгээг үзүүлэх болно:
Техникийн үзлэг оношилгоо хийх
Үйлдвэрийн гэмтэлтэй эд ангийг шинээр солих
Вэбсайт нь борлуулагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүндээ нийлүүлэгчийн баталгаат хугацаа болон үйлдвэрийн албан ёсны БАТАЛГААТ ХУГАЦААГ хэрэглэгчиддээ олгоно.
S-TECH HOUSE борлуулдаг бараа бүтээгдэхүүнээс гадна бусад брэндийн болон нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн борлуулах албан ёсны эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажилладаг тул байгууллагуудын онцлог, бүтээгдэхүүний нөхцлөөс шалтгаалан баталгаат хугацаа болон нөхцөл нь харилцан адилгүй байж болно.
Хэрэглэгчийн зүгээс үүдсэн механик гэмтэл буюу үйлдвэрийн бус гэмтэлд S-TECH HOUSE ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
STECH.HOUSE сайтаар худалдан борлуулагдсан бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаа болон нөхцөлийг нийлүүлэгч байгууллагын баталгааны журмыг үндэслэн худалдан авагчдад зуучлан худалдаалсан болно.
STECH.HOUSE сайт нь нийлүүлэгчийн баталгаат хугацааны нөхцөлөөс бусад баталгааг гарган өгч үүрэг хүлээхгүй бөгөөд нийлүүлэгч байгууллагын баталгаат засварын дүгнэлтэд үндэслэн хэрэглэгчийн хүсэлтийг шийдвэрлэнэ.
Баталгаат хугацаанд хамаарагдахгүй нөхцөл:
Барааг нийлүүлэгчийн албан ёсны баталгаат засварын төвөөс бусад газар болон иргэдээр задлуулсан, засвар хийлгэсэн
Бараанд үйлдвэрийн бус өөрчлөлт оруулсан, ашиглалтын техник зааварчилгааг зөрчсөн
Байгалийн давагдашгүй хүчин зүйлс
Доргиох унагаах зэргээр эд ангийг механикаар гэмтээсэн
Программ хангамж болон вирүстэй холбоотой эвдрэл, гэмтэл
Барааны дотор гадны биет, бодис, шингэн, шавьж гэх мэт орсноос үүссэн гэмтэл
Хэвийн элэгдэл, хуучралттай холбоотой эвдрэл