Мэдээ

13.000 м.кв бүхий “Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэн”-ийн ногоон байгууламжийг сэргээх мини төслийг хэрэгжүүллээ.

ЭсТэкХаусын залуус нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүрэгт байрших 13.000 м.кв бүхий “Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэн”-ийн ногоон байгууламжийг сэргээх мини төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжийг Абая гардентай хамтран устгаж, хогийг нь цэвэрлэн, шавжнаас хамгаалах бодис цацах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээр хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх, ахмадууд нарлах илүү цэвэрхэн таатай орчинг бүрдүүллээ.