Мэдээ

5 га бүхий ногоон байгууламжийн төсөл эхлүүлэв

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЗДТГ болон нутгийн уугууль иргэдтэй хамтран 5 га ногоон байгууламж бүхий цэцэрлэгжүүлэлтийн “Ногоончлол” төслийг эхлүүллээ. S-Tech House технологийн дэлгүүрийн  санаачлагаар нутгийн иргэдийн оролцоотойгоор цөлжилттэй тэмцэж, нутгийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгохоор эхлүүлж буй төсөл юм.

S-Tech House-ын зүгээс худалдан авалт хийсэн бүтээгдэхүүн бүрийн тодорхой хувь энэхүү төслийг санхүүжүүлж цаашид хэрэглэгчдийг энэхүү төсөлдөө хамруулан эх дэлхийдээ мод тарьж бодит хувь нэмэр оруулахыг уриалсан, амьд харилцааг өөрсдийн модтой болж эргэх холбоотой хамтран ажиллах зорилгоор хийгдээд байгаа төсөл юм.