Мэдээ

Stech House дэлгүүр нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих аян”-ыг эхлүүллээ.

Хүүхэд залуусыг эерэг хандлагатай, идэвхитэй хөдөлгөөнтэй, эрүүл өсөж хөгжихөд зориулан Stech House технологийн дэлгүүр нийгмийн хариуцлагын хүрээнд шат дараатай компанит ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд 5-р сард “Олон улсын хүүхдийн эрх”-ийг хамгаалах өдрийг угтан Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх нийтийн эзэмшлийн талбай дахь эвдэрсэн сагсны талбайг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн бол 6-р сарын нийт борлуулалтын 1%-ийг дахин хүүхэд залуучуудын хөгжилд зориулахаар төлөвлөөд байна. Бид сар бүр нийт борлуулалтынхаа тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулан, хүүхэд залуустайгаа хамт эерэг хандлагатай хамт олон болж өсөж хөгжихийг зорьж байна.