Монголын анхны 100% даатгалтай гар утас
S-Tech House болон Агула Даатгал хамтран хамгийн анхны 100% даатгалтай гар утсыг хэрэглэгчиддээ санал болгож байна. Гар утсаа даатгалд хамруулснаар хэрэглэгчдийн санамсаргүй шалтгааны улмаас үүсэх гэнэтийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгөх, ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр хохирлоо барагдуулах таатай боломжийг бүрдүүлээд байгаа юм.